Нууцлалын бодлого
Шинэчилсэн: 2026 оны 11 сарын 1 · English version below
Энэхүү бодлого нь Амин (useamin.mn болон Амин апп) таны мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хадгалдгийг тайлбарлана. Үйлчилгээ үзүүлэгч: SixSense. Холбоо барих: info@useamin.mn
Бидний цуглуулдаг мэдээлэл
- Профайл: таны оруулсан нэр, латин нэр, хүйс, төрсөн он сар өдөр, цаг, газар. Нумерологи, зурхайн тооцоо хийхэд ашиглана.
- Уншлага ба чат: таны захиалсан уншлага, Аминтай хийсэн чат, хадгалсан тэмдэглэл.
- Хамтрагч, гэр бүлийн мэдээлэл: хосын болон гэр бүлийн уншлагад таны оруулсан нэр, төрсөн огноо.
- И-мэйл: төлбөрийн баримт илгээх, худалдан авалтаа өөр төхөөрөмж дээр сэргээхэд.
- Төлбөрийн мэдээлэл: төлбөрийн төлөв, дүн, огноо. Картын дугаарыг бид харахгүй, хадгалахгүй. Картын төлбөрийг Whop боловсруулна.
- Мэдэгдлийн тохиргоо: өдөр тутмын мэдэгдлийг асаасан бол таны сонгосон цаг, хөтчийн push хаяг.
- Техникийн мэдээлэл: апп ажиллахад шаардлагатай нэргүй бүртгэлийн дугаар.
Яагаад ашигладаг вэ
Зөвхөн үйлчилгээ үзүүлэхийн тулд: таны хувийн уншлагыг бичих, Аминий дуугаар уншуулах, Премиум эрх болон төлбөрийг удирдах, таны сонгосон мэдэгдлийг илгээх, алдаа засах. Бид таны мэдээллийг зар сурталчилгааны зорилгоор ашиглахгүй, хэнд ч худалдахгүй.
Хиймэл оюун ухаан
Уншлага, чатын хариултыг хиймэл оюун ухаан бичдэг. Хариулт бүрийг "Мэдээлэх" товчоор гомдол гаргах боломжтой. Нумерологи, зурхай нь өөрийгөө таньж, эргэцүүлэхэд зориулагдсан бөгөөд эрүүл мэнд, санхүү, хуулийн зөвлөгөө биш.
Хадгалалт ба түнш үйлчилгээ
Мэдээлэл Supabase дээр аюулгүй хадгалагдана. Сайт Netlify дээр байрлана. Дуу хоолойг ElevenLabs, хиймэл оюун ухааны хариултыг AI үйлчилгээ үзүүлэгч, картын төлбөрийг Whop, и-мэйлийг Resend боловсруулна. Эдгээр нь зөвхөн үйлчилгээ ажиллуулахад шаардлагатай хэмжээгээр мэдээлэл авна.
Бүртгэл, мэдээллээ устгах
Аппын Тохиргоо → Бүртгэл устгах товчоор та бүртгэл, профайл, чат, уншлага, дуут бичлэг, Премиум эрхээ шууд, бүрмөсөн устгаж болно.
Эсвэл info@useamin.mn руу "Мэдээлэл устгах" гэсэн гарчигтай и-мэйл бичнэ үү. Бид 30 хоногийн дотор устгаж, хариу мэдэгдэнэ. Хуулийн дагуу хадгалах шаардлагатай төлбөрийн бүртгэлийг таны нэргүйгээр хадгална.
Хүүхэд
Амин нь 13-аас доош насны хүүхдэд зориулагдаагүй.
Өөрчлөлт
Энэ бодлогыг шинэчилбэл энэ хуудсанд нийтэлж, чухал өөрчлөлтийг аппаар мэдэгдэнэ.
Privacy Policy
Updated: November 1, 2026
This policy explains how Amin (useamin.mn and the Amin app) collects, uses and stores your information. Operator: SixSense. Contact: info@useamin.mn
What we collect
- Profile: the name, Latin name, gender, date, time and place of birth you enter, used for numerology and astrology calculations.
- Readings and chat: readings you order, your chats with Amin, and saved notes.
- Partner and family details: names and birth dates you enter for couple and family readings.
- Email: to send receipts and to restore purchases on another device.
- Payment data: payment status, amount and date. We never see or store card numbers; card payments are processed by Whop.
- Notification settings: your chosen time and browser push address, if you turn on daily notifications.
- Technical data: an anonymous account ID the app needs to work.
Why we use it
Only to provide the service: writing your personal readings, narrating them in Amin's voice, managing Premium access and payments, sending notifications you chose, and fixing errors. We never sell your data or use it for advertising.
AI
Readings and chat answers are written by AI. You can report any answer with the "Report" button. Numerology and astrology are for self-reflection, not medical, financial or legal advice.
Storage and providers
Data is stored securely on Supabase; the site is hosted on Netlify. Voice is generated by ElevenLabs, AI answers by an AI provider, card payments by Whop and email by Resend, each only as needed to run the service.
Deleting your account and data
Use Settings → Delete account in the app to delete your account, profile, chats, readings, audio and Premium access immediately and permanently. Or email info@useamin.mn with the subject "Data deletion"; we delete within 30 days and confirm. Payment records the law requires us to keep are retained without your identity.
Children
Amin is not intended for children under 13.
Changes
We will post updates on this page and announce important changes in the app.